http://mountain.mn/uploads/2018/12/5c0398005e2ab.jpeg

МОНГОЛД УУЛЫН СПОРТ ҮҮСЧ, ХӨГЖСӨНИЙ ТОВЧ ТҮҮХ (1951-1966 он)

Манай оронд уулын спорт үүсэж хөгжих бүх нөхцөл нь Монгол орны газар зүйн байрлал Ази тивийн уулархаг нутаг учир уулны спортыг төрөл бүр дээр хөгжүүлэх боломж бүрдсэн байдаг. Монголын ард түмэн эрт үеээс мал маллаж, өн гөрөө хийх явцдаа өндөр ууланд гардаг байсан нь хөгжин уулын спорт үүсэж хөгжих үндэс болжээ. Өнгөрсөн зууны дунд үеээс ууланд авиралтыг спортын төрөл рүү оруулах алхам хийгдсэн билээ. Тухайлбал, 1951 онд улс хувьсгалын 30 жилийн ойг угтан манай залуу тамирчдаас анх удаа санаачлан Хэнтий нурууны ноён оргил Асралт Хайрханд (2800м) авиралт хийхээр 10 хүн саналаа өгч бэлтгэл сургуулилт хийж байгалийн саад бэрхшээлийг даван туулахаа илэрхийлж хийсэн манай улсын уулчдийн анхны багийн бүрэлдэхүүнд Ж.Нямсүрэн ахлагчтай Л.Раднаа, Ш.Баасансүрэн, У.Сийлэгдорж [], Хүч нийгэмлэгийн тамирчин Г.Сандагдорж, Д.Нацагдорж, С.Зундуй, Л.Дондог, Х.Равдандорж, Н.Ойдов нар оролцож 1951 оны 6-р сарын 24-нд Асралт Хайрханы оройд гарч Монгрол улсынхаа далбааг мандуулсан нь манай улсын уулын спорт үүсэх эх үндэс болсоноос гадна эдгээр зоригтнууд анхны уулчид хэмээн хүндлэгдэх болсон юм.

УУЛЫН СПОРТЫН ШИНЭ ТӨРЛИЙГ ҮҮСГЭЖ, ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР САНААЧИЛСАН ОН ЖИЛҮҮД (1965-1975 он)

Тухайн жилүүдэд дотоодод зохиогдсон өндөр уулын авиралтуудад оролцох тамирчдын тоо нэмэгдэж уулын спортод дур сонирхолтой залуучуудын эгнээ өргөжсан юм. Хөдөөгийн залуучуудын Спартикиадын хөтөлбөрийн хүрээнд 1966 онд Отгонтэнгэр ууланд зохиогдсон авиралтанд хот хөдөөгийн 10 гаруй залуучууд оролцсоноос хожимоо спортын мастер болсон Л.Батхүү, А.Балганат, Ж.Дорждэрэм нарын зэрэг уулчд төрөн гарсан байна.

УУЛЫН СПОРТЫН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ ЭХЭЛСЭН ОН ЖИЛҮҮД (1965-1975 он)

Монолын уулчдын түүхэнд нилээд онцлогтой он жилүүд байв. Гадаад орны 7000м-ээс дээш оргил Пик Ленин [7134 м]-д Л.Лувсандаш, Р.Занабазар, Коммунизмын оргилд Г.Найдан, Л.Лувсандаш, Р.Цэвээн нар гарч ялалт байгуулсан. Мөн Еврод твийн ноён оргил Эльбрүст [5542 м] Монголын уулчид багаараа гаржээ.

ОЛОЛТ АМЖИЛТЫН ОН ЖИЛҮҮД (1965-1975 он)

Монгол уулчдын гадаадад өндөр ууланд авирах аялал үргэлжилж Казакстаны Тычншаны нурууны хананд [6258 м], Гималайн уулын салбар Лобуце [6119 м], Мераних [6429 м], мөн Чо-Люу [8201 м]-т Л.Болдбаатар авирч анхны 8000м-т гарсан уулчин болсноос гадна 2005 онд Эверест [8848 м]-т Г.Өсөхбаяр Непалын талаас, 2006 онд Төвдийн талаас 2 дахь удаагаа тус тус авирч төрийнхөө далбайг мандуулжээ.

 

ШИНЭ МЭДЭЭ

Тэмцээн уралдааны мэдээ2020-11-03
Karakorum Ice Festival - 2020
Тэмцээн уралдааны мэдээ2020-11-03
"ГҮЕМ" Бага насны хүүхдийн спорт авиралтын тэмцээн
Онцлох мэдээ2020-10-31
4 БЭРХ ЦОМ
Үйл явдлын мэдээ2020-02-29
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ II
Үйл явдлын мэдээ2020-02-27
БАЯР ХҮРГЭЕ
Үйл явдлын мэдээ2020-02-10
ЗАРЛАЛ
Үйл явдлын мэдээ2020-01-23
МӨСӨНД АВИРАЛТЫН ХАНА БЭЛЭН БОЛЛОО
Үйл явдлын мэдээ2020-01-22
АЗИЙН ЭЛСНИЙ СПОРТЫН НААДАМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Тэмцээн уралдааны мэдээ2020-01-21
Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний удирдамжийг хүргэж байна
Үйл явдлын мэдээ2019-12-27
УУЛЫН СПОРТЫН ШИНЭ МАСТЕРУУД ТӨРЛӨӨ

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn