Үйл явдлын мэдээ 2018-02-15

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/216 тоот тушаалаар Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг орон нутагт зохион байгуулах, аврагчдыг сургаж дадлагажуулах, мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй болох зорилгоор тус дадлага сургуулийг Баруун бүсийн Онцгой байдлын газруудын албан хаагчдын дунд “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг  2016 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төв, Ховд сумын нутагт орших Хөх сэрх ууланд батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

Сургагч багшаар, Монгол улсын гавьяат тамирчин, олон улсын уулын спортын мастер, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш Т.Гүррагчаа ажилласан байна.

Аврагчид сургууль дадлагын үеэр уулын авиралтын хувцас, багаж хэрэгсэлтэй хэрхэн зөв харьцах,  ачаа үүрч авирах буух сургалтаар хэрхэн  хатуужил тэсвэр  суух, осол аваар, гамшиг тохиолдсон үед үзүүлэх эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэх, байгалийн төрөл бүрийн орчин нөхцөлд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, цаг агаарын болон авирах зам орчинд судалгаа хийх, хоол хүнс, гал тогоо, хувцас, майхан хэрхэн тохируулж авч явах” зэрэг сэдвүүдээр танхимын сургалтад хамрагджээ.

Мөн Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвд уул, хаданд авирах, буух, багаж хэрэгсэлтэй харьцах бэлтгэл сургалтыг “Хаданд авиралтын арга техник”, “Уулын аврах олс ашиглаж сурах”, “Жумарыг олсонд холбож сурах”, “Хударга зөв зүүж сурах”, “Карбин, олс, шруфыг хооронд нь холбож сурах”, “Яаралтай үед уяануудыг уях, тайлж сурах” арга ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

Монгол улсын гавьяат тамирчин, олон улсын уулын спортын мастер, Т.Гүррагчаагаар ахлуулсан 14 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр “Хөх сэрх” ууланд авиралт хийж Хөх сэрхийн ноён оргилд гарч, Монгол Улсын төрийн далбаа болон Онцгой байдлын албаны тугийг мандуулжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг
аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот 14210,
Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Чингийн өргөн чөлөө,
Олимпын хороо, 408 тоот

info@mountain.com

Мэдээлэл илгээсэнд баярлалаа!